Hi залуусаа бүгдээрээ хайр дурлалаа яаж илчилдэг бас яаж илчилвэл зүгээр байдаг талаар яриа өрнүүлцгээе. Өөрйинхөө туршлагаас ч гэсэн хэлээрэй. Магадгүй хэн нэгэн хайртай хүндээ хайр сэтэглээ илчилж чадахгүй хэцүүдэж явж байгаа бол тусалцгаая. Та бүхэндээ яриа эхлүүлж хэд хэдэн хүний хайр сэтгэлээ илчилж байсан хөгжилтэй явдуудыг хүргэе
1. Яаж илчилж байсан бэ? Заxиа энэ тэр өгөөд л янз янзаар л илэрxийлж байсан байлгүй xэxэ. Гоё байдаг байx даа. Би ерөөсөө xэн нэгэнд түрүүлж xайртай дуртай гэж xэлж байгаагүй шдээ, шал сонин.
2. 10 жилд байхад манай ангийн хүүхэд надад багш нарийн өрөөнөөс журнал авчирч өгч хайраа илчилдэг байсан гэсэн, даанч нөгөөдөхийг нь би ойлгоогүй
3. Hi. Жагаа байна. Та бүгдэд энэ оройн мэндийг хүргэе. Анхны хайр гэдэг дурсамжтай сайхан нандин зүйл байдаг гэж би хувьдаа бодож явдаг. Тэр тусма бага насны хайр бол бүр ч сайхан шүү. 5-р ангид сурч байхдаа ангийнхаа хүүхдээс хайрийн үгтэй захиа аваад ёстой их ичиж байсан шүү
4. Үснээс нь зулгааж, түлхэж унгааж, сандал дээр нь бохь наах зэрэгээр хайраа илчилдэг байлоо багадаа....хэ хэ
5. Ноосон Малгайг нь булааж аваад хэдэн талаас нь татаж татаж байгаад буцаагаад өгчихнө ... эсвэл эрзээнддэг эрзээнийг нь тасална. Бөмбөгийг нь булааж аваад байшингийн дээвэр лүү шиднэ ... усаар байлдахдаа усан хулгана болтол норгоно ... гэх мэтээр ... Багийн явдал санагдаж байна ..
6. "Би чамд хайртай, Итгэнэ үү, Байна уу өөрөө мэд. Одоо шууд хариугаа хэл. Миний цагийг бүү үрээд бай" гээд л хэлчихдэг. Харин ингэж хэлэхэд бүтэж байсан удаа ганц ч байхгүй юм байна. ХАХА
7. 6-тай байxад нэг xүүxэд намайг ширээн доор үнссэн гээд байгаам даа, xайраа илчилж байсан нь тэр байx даа тэ
8. Надаас чамд навчнаас цэцгэнд гэж эхлээд л ........ ...... хїний хїїгийн итгэлийг аваад хїйтэн чулуу атгуулахгїй биз гэж ирээд тєгсдєг мундаг захиа бичдэг байсан 6-р ангид юм уу даа Тэгсэн хариу нь ингэж ирсэн ш дээ 6А-ийн мангараа ахиад захиа єгвєл ангийн багшдаа хэлнэ шїї гэж кккккк
9. 1-р ангиасаа л дурлаж эхэлсэн дээ ангиараа хөөцөлдөж тоглохдоо зөвхөн тэрнийгээ л барьдаг байлаадаа хажуугаар өөр охин явбал хараагүй юм шиг л байдаг байсийн, дандаа чоно нь болж байгаад хөөж гарна шүү дээ тэгээд л түүнийгээ бариад л гарнаас нь тавьдаггүй байлаа ш дээ харсаар байгаад л 5-р ангиасаа алдсан юм даа.
10. 6 дугаар ангидаа анх учиргүй л татагдаж билээ. Хажууд нь байхаар хамаг биеээр халуу оргиод л ... хэлж чадахгүй сүүлдээ захиа өгч билээ ахаасаа асуугаад л яаж бичихүү энэ тэр гээд бичсэн захиаг ах маань л найруулж бас нуглаж /гурвалжин / ороогоод бараг 7 хоног цунхэнд явжийж билээ. Багадаа тийм ч бүрэг байгаагүй л юм даа ууг нь харин тэр охинийг харахаар л салгалаад байдаг байсан сан. Захиагаа өгснүү гэж үү? өгсөөн өгсөн нөгөө охин чинь 8-р анги хүртэл хүлээ гэсиймдаа ээж нь зөвөлсийн гэсэн дараа нь тэгэж ярьжийж билээ. Тэрнээс хойш бараг уулзалдаагүй юм даг 2 жилд юу ч болий ш дээ тээ ....
Эндээс хархад хөвгүүд багадаа хайраа их л аймар хэцгийгээр илчилдэг юм шиг. Гэхдээ охидууд ийм зүйлд дургүй байдаг боловуу харин халамж тавиад л хэцүү үед нь туслаад л байвал анхаарлыг нь илүү татах болов уу. Харин та нарын бодлоор