Дэлхийн долоон гайхамшигийн тухай сонсоогүй бас мэддэггүй хүн бараг байхгүй байх л даа.Гэхдээ би та бүхэндээ дэлхийн долоон гайхамшигийн тухайд зурагтай болон нэмэлт тайлбартайгаар орууллаа.Магад та дэлхийн долоон гайхамшиг яаж хэрхэн бүтсэн болон түүнтэй холбоотой түүх намтарууаас сонирхож байгаа бол та яг одоо сонирхоод үзээрэй гэж хэлмээр бна.
1
The Pyramid at Chichйn Itzб (before 800 A.D.) Yucatan Peninsula, Mexico
Chichйn Itzб нь хамгийн их алдартай Маяа омгийн хот байсан бөгөөд улс төр, нийгэм, байгаль экологи болоод Маяа-гийн соёл иргэншилийн төв байлаа.
Энд маш олон төрлийн байгууламжууд байсан. Жишээ нь Kukulkan-ны пирамид, Chac Mool-н сүм, Thousand Pillars-н танхим мөн Prisoners тулааны талбар зэрэг. Харин өнөөдөр энэхүү пирамид нь түүх соёл болоод, ер бусын гайхалтай уран барилгын хийц загварыг хадгалан үлдсэн.
2
The Christ Redeemer (1931) Brazil
Энэхүү зогсож буй Есүсийн хөшөө нь бараг 38м өндөр ба Corcovado хэмээх уулын орой дээр байрладаг. Эндээс Rio de Janeiro хотыг бүхлээр нь харах боломжтой. Загварыг Бразилын Heitor da Silva Costa гаргаж, Францын барималч Paul Landowski хийсэн бөгөөд энэ нь дэлхийн хамгийн алдартай хөшөө дурсгалуудын нэг юм. Хөшөөг бүтэн таван жилийн турш барьж 1931 оны 10-р сарын 12-нд албан ёсоор нээсэн. Бразил ард түмний халуун сэтгэлээр боссон энэхүү хөшөө нь нийслэлийнх нь бэлэг тэмдэг болоод зогсохгүй дэлхий олон олон жуулчидын очих дуртай газрын нэг болжээ.
3
The Great Wall of China
Энэхүү цагаан хэрэм нь Монголын овог аймгуудаас өөрийн улсыг хамгаалах цаашлаад Хятад улсын оршин тогтнох үндэс суурь, баталгаа болж байсан. Энэхүү хэрэм нь хүний гараар бүтсэн хамгийн том түүх дурсгалын байгуулмж бөгөөд олон арван мянган хүмүүс амьдралаа зориулсан байгууламж юм.
4
Machu Picchu (1460-1470), Peru
15-р зуунд Machu Picchu буюу "эртний уул" хэмээх газар Incan-ны эзэнт гүрний төв хот байлаа. Энэхүү хачирхалтай суурин нь Andes Plateau-н тал хэсэгээр байрладаг бөгөөд Urubamba голын дээгүүр болон Amazon ширэнгийн гүнд байрладаг байна.
5
Petra, Jordan
Petra нь IV Aretas хааны Nabataean гүрний нийслэл хот байсан бөгөөд Арабын элсэн цөлийн захад байрладаг байжээ. Nabataean-чууд нь энэхүү элсэн цөлийн дундах нөхцөл байдалд зохицуулан өөрсдийн барилга байгууламжуудыг газрын хөрсийг ашиглан ухажбарьдаг байсан гэж Грек, Ромын сурвалжуудад бичсэн байдаг. Одоогоор Petra хотод El-Deir-н сүм хийдүүдийн нэг болох 42м өндөртэй Hellenistic хэмээх сүмийн нүүрэн хэсэг нь ил байдаг ба энэхүү түүх дурсгалын байгууламж нь Дундад зууны гайхалтай соёлын өвүүдийн нэг юм.
6
The Roman Colloseum, Italy
Энэхүү задгай театр нь Ром хотын төвд байрладаг ба Ромын эзэнт гүрний алдарт легионеруудадаа зориулан барьж бүтээсэн байна. Шоу тоглолт болоод орчин үеийн спортын стадионуудын эх загвар болж буй энэхүү Colosseum-г 2000 жилийн өмнө барьжээ. Өнөөдөр түүхэн эх сурвалжуудаас бүтээгдэж буй кино, тоглоомын сонирхолтой хэсгийг энэхүү алдарт стадион дээр авч байна. Энэ нь үзэгчидийн талархалыг хүлээгээд байна.
7
The Taj Mahal, India
Лалын шашинт Mogul хаан гайхамшигтай мавзолейг барих тушаалыг Shah Jahan-нд өгчээ. Тэрээр нас барсан хайртай эхнэрийнхээ дурсгалд зориулсан. Барилгыг цагаан гантигаар хийж олон тооны цэцэрлэгийг байгуулсан. Taj Mahal-д хамгийн гоёмсог, төгс үнэт чулуун галарей байдаг.