Чамд би дурлаж болохгүйг мэдсээр байж
Чиний тухай үргэлж боддог
Нойргүй хоносон ганцаардмал шөнө бүр
Миний зүрх, сэтгэл үргэлж чамайг үгүйлдэг
Чамгүйгээр энэ бүгд хэзээ ч зогсохгүй үргэлжилнэ...
Зөвхөн дахиад нэг шөнийг хамтдаа өнгөрүүлэхийн тулд
Бүгдийг зориулахад би бэлэн
Хэдийгээр энэ бүгд буруу гэдгийг би мэдэрдэг ч
Хэзээ нэгэн цагт хэрэв чи минь намайг гээд ирвэл
Хэзээ ч би чамайг цааш нь түлхэж чадахгүй
Чиний аялгуунуудыг сонсох үедээ би үргэлж инээмсэглэдэг
Хэрэв болдогсон бол ганцхан хайрын шөнийн тулд өөрийнхөө
бүх зүйлийг зориулахад би бэлэн
Хаяа ч болов чи миний сэтгэл, зүрхийг мэдэрдэг гэдэгт би найддаг...
Би чиний нүдийг харж байна гэж үргэлж төсөөлдөг
Би чамайг тодоос тод сэтгэлдээ хардаг
Хэдийгээр чи өөр хүнтэй ч гэсэн
Чиний тухай сайхан дурсамж намайг баясгадаг
Чи минь яг л холын холд байгаа одод шиг
Сэтгэл зүрхийг минь үргэлж гэрэлтүүлдэг...
Би чамайг маш их санаж байна...