Хайрын шүлэг [10] |
Хайрын түүх [1] |
Хайрын тухай [1] |
Зөвөлгөө [2] |
Хайр дурлал [0] |
Сэтгэлээ илчлэх [1] |
Нүүр хуудас » Хайр дурлал » Хайрын шүлэг |
Охин хүслийг минь гүйцээж сэтгэлээ 1 өгөөч!
Омог бардам занд чинь сөгдөж 1 эрхлэе!
Бүсгүйн заяаг минь тэгшилж хайраа 1 өгөөч!
Бүлээн нулимсаа асгаруулж чамдаа 1 эрхлэе!
Өөрт чинь би дурлачихжээ уучлаарай!
Өр зүрх минь тэмүүлэх болжээ өршөөгөөрэй!
Өдөр бүр санах болжээ итгээрэй!
Өрөөл бусдаас харамлах болжээ ойлгоорой!
Үерхэл
Үерхье гэж гуйгаад ичингүйрч байсныг чинь
Үүдэнд чинь хүргэж өгхөд баяртай гэснийг чинь
Хамтдаа суугаад инээлдэж байснаа
Хашгирч чангаар дуулж байсныг чинь
Миний хийсвэр орон зайн сэтгэгдэл
Царай сайтай, чанга дуутай ч чалх муутай хөвгүүд
Дур булаам, гоолиг биетэй ч доодох нь нойтон охид-ууд
Онгон зандан гэдгийг огт мэдэхгүй одоогийн нийгмийн завхайрал
Мөнгөтэй хүнийг дагаж Монгол удмыг таслагчид
Зүрх хайж яваа хайр
Зүгээр л би зүрх хайж яваа хайр байна
Зүрхэнд чинь өрөө хөлслөх гэсэн юм
Төлөөсөнд нь хувирашгүй сэтгэл үүрдийн хайр өгье!
Төлбөр нь таалагдаж байвал хариу send to me!
Урин хавар айлсаж урсгал усан урсахуйд
Удаан хүлээсэн шувууд сэтгэлд минь ганганана
Уйтгартай өдрүүдийг халж яргуй шиг хэнзэрж мэдэх
Учраад л өнгөрөх бүсгүйд сэтгэл минь хоногшино
Зохимжит өнгөөр дэлгэрч зун цаг ирэхүйд
Зөрөөд нисэх эрвээхий сэтгэлд минь эргэлдэнэ
Зайгүй зүрхэнд минь зөрөг жим засаж чадах
Зуурхан л учирах бүсгүйд сэтгэл минь хоногшино
Навчаар гунисан намрын халуун нар төөнөхүйд
Нуур нь эзгүйрсэн усны толионд сэтгэл минь уйтгарлана
Нулимс цийлэгнэсэн нүдийг минь шувуу шиг арчиж өгөх
Нэг л учирах бүсгүйд сэтгэл минь хоногшино
Өнтэй өвөл зочилж уулсын оройг цасаар хучихуйд
Өвдөг даарсан хүйтэнээр сэтгэл минь жавардана
Өвөрийн халуунаар дулаацуулж өглөөний нар шиг ээх
Өнөөдөр л учирах бүсгүйд сэтгэл минь хоногшино
Нийт сэтгэгдэл: 0 | |