1. Ходоод эрүүл бол хоолонд дуртай, шингэцтэй байна. Ходоодны ажиллагаа сэтгэл санаатай шууд холбоотой. Сэтгэлийн зовиур шаналалаас болж хоол боловсруулах эрхтнүүд бүхэлдээ хямардаг.
Ходоодоо эрүүл сайн байлгахын тулд аюулхай дээрээ 2 гарын гурав гурван хуруугаар 2 талаас нь зэрэгцүүлэн 3 сек-ээр 3 удаа дарна. Дараа нь ялихгүй дор бас адил дарна. Энэ аргаар өдөрт 3 удаа дарж хэвшвэл ходоодны шарх, хорт хавдар мэтийн хүнд, хөнгөн өвчнөөс сэргийлж болдог байна.
2.Сайн унтах нь эрүүл энхийн чухал хэсэг юм. Хүн бүрийн онцлогоос хамаарч 6-8 цаг унтвал хангалттай. Унтаад сэрмэгцээ шууд босох нь маш чухал. Эс тэгвэл хорт хий, хаг хусам биед шингэж, нойрмог нурмагар, хийморь лундаагүй болдог. Бас унтахаар орондоо орсон л бол оюуныхаа цонхыг хааж юу ч бодох, ном уншихыг зогсоовол зохилтой. Нойр муутай хүний шилэн хүзүү нь хатуурдаг. Эм уух хэрэггүй. Эхлээд зүүн эрхийгээрээ хүзүүний зүүн урд дарна. Дараа нь эгэм уруу чиглэсэн гүрээний тараагуурын дөрвөн цэгт дарна. Үүнийг хүзүүний зүүн, баруун талд тус бүр 3 давтана.
Хөлийн эрхийг дээш доош хөдөлгөн угаас нь өсгий хүртэл сайн илнэ. Эцэст нь аюулхай дээрээ баруун гарын алгаар зөөлөн дарна.
3. Хүний /өтгөн/ саадгүй гадагшилж байвал эрүүл мэндэд их ач тустай. Ойролцоогоор хүнс тэжээлийн боловсролт 24 цагт гүйцдэг ба гадагшлуулахгүй бол хор ялгарч эхэлдэг.Тухай бүрд зайлуулахын тулд өглөө босохын өмнө хүйсний зүүн доод хэвэлд 2 гараараа 3 минут зөөлөн дараад нэг аяга хүйтэн ус ууна. Өглөө бүрий хэвшил болгон биеэ засвал бүдүүн гэдэс болон бусад эрхтэн, цусны өвчнөөс найдвартай сэргийлдэг.
4. Түргэн шалмаг хөдөлгөөн эрүүл жаргалтай амьдрахад нэгэн шижим түлхэц болдог. Хөдөлмөрлөн хөдөлж байх нь сэтгэл санааг өөдрөг сэргэлэн болгоод зогсохгүй бие организмыг хөгжүүлдэг. Алив ажилд сэтгэл гарган дур сонирхолтой хийх хэрэгтэй. Эсрэг тохиолдолд ажил хийж хөдөлж байсан ч өтлөх нь амархан. Биеийн хөдөлмөр, явган явах, гүйх, биеэ хөгжүүлэх дасгалууд хүний өсөлт хөгжилт, эрүүл мэндэд эерэгээр нөлөөлнө.
5. Инээж хөхрөх нь эрүүл амьдрахын бас нэгэн эх сурвалж. Инээхэд өрц, хэвлийн булчин өвөрмөцөөр ажиллаж, зүрх судасны ажиллагаа сайжирч, элэгний эд эс чийрэгжин, нойр хоолонд сайн, сэтгэл санаа өндөр, дотор уужим болдог. Бүр чухал нь элгээ хайрлая гэвэл инээж хөхөрч явах нь чухал.