Тоглоом [7] |
Онлайн кино [5] |
Програм хангамж [2] |
Дота мэдлэг [6] |
Counter мэдлэг [6] |
Мэдээлэл [4] |
Hүүрээ үрчийтэл инээ [13] |
Сонин хачин [10] |
Дуу хөгжим [5] |
Зөвлөгөө [5] |
Хичээл[Суралц] [7] |
Нүүр хуудас » Мэдээ мэдээлэл » Дота мэдлэг |
Хэдийгээр Ази болон Европын багууд хоорондоо тоглох боломж ховор байдаг ч Дотагийн ертөнцөд хамгийн хүлээн зөвшөөрөгдсөн үнэлгээг Gosugamers.net гаргадаг билээ. 2010 он бол Дотагийн ертөнцөд Хятадын багууд ноёрхлоо тунхагласан жил байсан. 2011 онд Хятадын багуудын ноёрхлыг Малайз, Вьетнам, Европ, Оросын кланууд зогсоож чадах болов уу? Шинэхэн туган доор тоглох болсон одоогийн Европын шилдэг клан GGnet энэ талаар томоохон ам алдаад авсан. Ямартай ч шинэ оны эхний сар дуусч байгаатай холбогдуулан 1 дүгээр сарын Gosugamers-ын жагсаалтын шилдэг 10 кланыг та бүхэнд танилцуулж байна.
№1. EHOME.
Дотагийн түүхэн дэх хамгийн шилдэг баг гэж ихэнх сонирхогчид үздэг. EHOME 2010 онд Малайзид болсон SMM-д түрүүлж, eSport-д WCG-тэй л цар хүрээгээрээ өрсөлддөг ESWC-д Европын багуудтай өрсөлдөж хөнгөхөн түрүүлсэн. Тэд 2010 онд болсон олон улсын шинж чанартай 7 тэмцээнд оролцсоны 6-д түрүүлсэн амжилтаар ноёрхлоо бататгасан билээ. 1 дүгээр сард тэднийг буулгаж чадсан хоёрхон клан бол Хятадын Nirvana.cn болон Оросын DTS кланууд юм.
№2. GGnet.
Хятадын клануудтай эн зэрэгцэх цорын ганц Европын клан экс NWO-ууд шинэ ивээн тэтгэгч, шинэ нэртэй болсноор нөхцөл байдлыг өөрчилж чадах болов уу. Ямартай ч Razor Global Challenge-д 2009 оны SMM-ын ялагчид LGD кланыг маш сонирхолтойгоор буулгаж авсан нь ихэнх Европын Дота сонирхогчдын сэтгэлд гэрэл асаасан байх. Тэд сүүлийн 30 хоногт Европын тавцан дахь мөнхийн өрсөлдөгч Данийн MYM кланд нэг л удаа хожигдоод байгаа билээ.
№3. DTS.
Дотагийн алтан үе гэгддэг Vigoss-ын зодог тайлахаас өмнөх үед Оросын кланууд дэлхийн шилдгүүд хэмээн тооцогддог байсан. Одоо ч гэсэн тэд хүчтэй өрсөлдөгчид гэдгээ харуулсаар байгаа. Хуучин Украин тоглогчдоо сольж таван Оросын тоглогчтой болсон DTS клан Дотагийн тэмцээнүүдэд энэ онд идэвхтэй оролцохоо амласан. Нэгдүгээр сард болсон 14 дэх удаагийн Pick League-д тэд Европын хоёр гранд клан MYM болон GGnet кланд өвдөг шороодсон билээ.
№4. Nirvana.Cherry.cn.
Хятадын баян бизнесмений хүү гурван Дотагийн ертөнцөд зэрэг хөрөнгө оруулалт хийж 3 клантай болж тус тусад нь Nirvana хэмээн аавынхаа бизнесийн нэрийг хайрласан. Харамсалтай нь их мөнгө амласан нууц ноёнтон KuroKy, Puppey, Fear, Merlini, Demon зэрэг тоглогчидтой хэл амаа олж чадалгүй Nirvana.int нээх удалгүй тарсан. Харин Nirvana.cn-ны ажил тун дажгүй яваа билээ. Тэд өнгөрсөн 12 сард зохиогдсон Razor Global Challenge-д нэг ч ялагдалд хүлээлгүйгээр түрүүлсэн. Тэд Хятадад зохиогдсон World Grandmaster Tounament-д EHOME-д өвдөг шороодож, VSEL-д нутаг нэгт Dream кланд хожигдсоноор нэгдүгээр сарын байдлаар Gosugamers-ын 4 жагсаж байна.
№5. LGD.sGty.
Хятадын клануудын их ашигладаг "Гурван Цөм" стратегийг Дота сонирхогчдод мэдрүүлсэн клан бол LGD. Таван залуу оюутан найзууд Дота тоглох дуртай байжээ. Тэд мөрөөдөлдөө хөтлөгдөн For The Dream нэртэй клан байгуулж тэмцээнүүдэд оролцож эхэлсэн гэдэг. Малайзид болсон SMM-ээр л бид тэдний нэрийг анх сонссон ч тэд 2009 оны турш ноёрхлоо тогтоосон билээ. 2010 онд тэд чухал 2 ч тоглогчоо алдаад хэцүүхэн байдалд орсон ба Малайзын шилдэг тоглогчдын нэг Chuan-ыг нутагтаа урин эгнээндээ нэгтгэн тоглуулж байгаа ч нэгдүгээр сарын байдлаар Хятадын дөрвөн шилдэг кланд ялагдаад байгаа билээ.
№6. MYM.
Meet Your Makers, энэ нэр дангаараа eSport-ын түүхийг өгүүлнэ. Нэгэн үе eSport-ын Warcraft, Dota, Couter-Strike гэсэн гурван ертөнцөд зэрэг ноёрхож байсан кланы бизнес 2008 оны дэлхийн эдийн засгийн хямралаас болж дампуурлаа зарласан. 2010 оны эхнээс тэд MYM нэрээ дахин сэргээхээр хуучин гишүүдээ цуглуулж, SK кланы carry Misery-г хүртэл эгнээндээ нэгтгэсэн ч хуучин шигээ хүчтэй байж чадахгүй л байна. Гэхдээ тэд ямар ч байсан хамгийн удаан тогтвортой оршин тогтнож байгаа Европын шилдэг клан гэдгийг мартаж болохгүй. MYM-ын кланы гишүүд хамтдаа дор хаяж 5 жил тоглож байгаа. Тэд бол жинхэнэ хуучин бууны хугархайнууд, залуу клануудад сургамж өгөх бишгүй туршлага байгаа гэдгээ нэгдүгээр сард Европын оддын цуглуулга GGnet-ийг буулгаж авснаар баталсан.
№7. Nirvana.my.
Дэлхийн тавцанд Малайзыг төлөөлдөг домогт клан. Cybertime, KS, Kingsurf зэрэг нэрээр нь Дота тоглогчид андахгүй байх. Yamateh, Chuan, Mushi зэрэг од тоглогчид нь нэгэн үед хамт тоглож байхдаа Хятадын клануудын цээжинд шар ус хуруулж байсан билээ. Манай Монголын Underground клан Garena-аар тэдэнтэй нэлээн хэд тулалдаад авсан гэдэг. Өгөө аваатай л үздэг гэж сонссон, хэн мэдэхэв. Ямар ч байсан тэд Азидаа урьдных шигээ ноёрхож чадахгүй л байгаа. Хятадын кланы өмнө сүүлийн 1 жил гишгэснийг нь би л лав санахгүй байна. Вьетнамын домогт клан StarsBoba-д нэгдүгээр сард хожигдоод авсан. Тэд GosuGamers-ын нэгдүгээр сарын жагсаалтанд 7 ийнхүү бичигдэв.
№8. LOST.eu.
Европын про дотад үеийн үед гурван л клан өрсөлдсөөр ирсэн. Одоогоор тэр гурвын нэгийн үүргийг LOST.eu гүйцэтгэж байна. Домогт тоглогч Loda зодог тайлж Misery MYM-д шилжсэнээс хойш тэдний хүч илт суларсан. Гэхдээ л эгнээндээ Fear, Ducky зэрэг туршлагатай тоглогч, залуу авъяаслаг Kebap-ыг багтаасан энэхүү клан тогтвортой ивээн тэтэгчтэй болчихвол хуучин шигээ бидэнд сонирхолтой тоглолтыг үзүүлсээр байх болно гэж найдаж байна. eSport-ын грандууд болох Fnatic, SK клануудын оддын зодог тайлахаасаа өмнө тоглодог клан болж хувираад байгаа.
№9. The Retry.
Оросын кланууд LAN тэмцээнд Хятадуудын дараа л орно. Тэд ид гялалзаж байсан LGD-г буулгаж авч шуугиан тариад амжсан. GGnet кланд шилдэг тоглогч Azen-ыг алдсан ч тэд тийм ч муу биш байгаа. Тогтвортой амжилт үзүүлж чадахгүй байгаа нь Оросын интернэт тийм сайн байдаггүйтэй холбоотой байх. Бүх л дота клануудын толгойны өвчин ивээн тэтэгчийн асуудлаа тэд шийдэж чадах юм бол Европын грандууд байтугай Хятадын клануудыг ч буулгаж авахыг үгүйсгэхгүй.
№10. StarsBoba.Gigabyte.
WCG Asia-д хоёр жил дарааллаж түрүүлсэн Вьетнамчууд хатуу самрууд гэдгээ үеийн үед баталдаг. Gigabyte-тай ивээн тэтгэлгийн гэрээ байгуулж чадсан тэд 2011 онд багыг зориогүй нь лавтай. Нэгдүгээр сарын байдлаар тэд GosuGamers-ын эхний 10т албан ёсоор хараахан багтаагүй ч Дота ертөнцийг дагадаг уншигчид яагаад тэднийг эхний аравт багтаасныг мэдэж байгаа.
Нийт сэтгэгдэл: 0 | |