Garena-аар тоглогчид ихэнхдээ Troll, Ursa, Razor, Moon зэрэг зоддог баатрууд авах дуртай байдаг. Хэрвээ про-нуудын сонгож байгаа баатрыг харвал Enigma, Tide, Lion, Lich, Puck зэрэг баатруудыг түлхүү сонгодог. Яагаад? Яагаад гэвэл Дота багийн спорт, багт Carry (хөгждөг) үсрээд 2-3 байхад л хангалттай. Бусдууд нь дан Support баатар байж гэмээнэ багийн ялах магадлал нэмэгдэнэ. Гэвч Монголын тоглогчид нэг доор 5 зоддог баатар авсан байх тохиолдол цөөнгүй. Зоддог баатрууд зэрэг хөгжих боломжгүй, аль нэг нь л хөгждөг, бусдууд нь сугараад шантарсандаа lvr хийдэг. Энэ бол Монголын Garena-ийн дүр зураг. Мэдээж Host -ap хийж байхад өөрийнхөө дуртай баатрыг авахыг хэн хүсэхгүй байхав, Troll аваад Beyond Godlike хийнэ гэдэг Дотачин бүрийн хүсэл. Гэхдээ Troll авсан болгон нь алуурчин болдоггүй, ихэнхдээ тоглоомыг эцсийн мөч хүртэл ойд сахал үсээ ургуулаад савдагдах хэрэгтэй болдог. Ганц Troll-оор тоглоход сонирхолтой байдаггүй, багт хэрэг болдог сонирхолтой өөр зөндөө баатар байдаг гэдгийг мартаж болохгүй. Тиймээс та дараагийн раундад Host -ap хийвэл түрүүлж баатар авахаа азнаарай, баг чинь болон эсрэг тал ямар баатрууд авч байгааг сайн анзаарч хамгийн сүүлд баатрынхаа сонголтыг хийх нь ашигтай, 94 (103-9=94) баатраас өөрт тань тохирох баатар бишгүй л гэмээнэ олдоно. Хичнээн Troll аваад Beyond хийсэн ч гэсэн баг чинь хожихгүй бол муухай. Харин Sven аваад баг чинь ч хожоод нэгт бичигдэнэ гэдэг юу юунаас илүү амттай шүү дээ.