Гэнэт ор сураггүй алга болсон үзэгдлүүд
Ямар нэгэн хvн ор сураггvй алга болох нь аймшигтай зvйл боловч хvмvvсийг харсаар байтал хий агаарт уусах мэт ор сураггvй алга болох нь бvр ч аймшигтай тохиолдол юм.
1854 оны 7 дугаар сард Алабама муж улсын Зельма хэмээх сууринд амьдардаг Орион Виллиамсон эхнэр, охин болон хєршийнх нь хоёр хvнийг харсаар байтал ор сураггvй алга болсон байна. Гэрийнхээ дэргэдээс эхнэр нь охиныхоо хамт нєхрєє ирхийг харан зогсож байсан бєгєєд мєн тvvнийг харж, эхнэртэй нь ярилцан зогссон хєршийнх нь хоёр хvмvvсийн нvдэн дээр, цэцэрлэг дотроосоо ирж явсан Вилиамсон хий агаарт уусах мэт алга болсон ажээ. Орон нутгийнхан нь тvvнийг даруй эрцгээсэн бєгєєд энэхvv эрлийн ажилд тусгайг дуудаж авчруулсан vнэрч нохойг ашигласан боловч тvvнийг олоогvй юм. Хvмvvс тvvнийг газрын ямар нэгэн нvхэнд унаж алга болсон хэмээн бодож тэр хавийнх нь газрыг сайтар самнан хайсан боловч юу ч олоогvй байна.
Мєн иймэрхvv тохиодол 1880 оны 9 дvгээр сард Теннессее муж улсын Каллатин хэмээх нутагт гарсан ажээ. Тариачин эр Давид Ланг гэрийнхээ ойр байдаг нугад зугаалхаар гэрээсээ гарч явсан бєгєєд энэ vед эхнэр нь тvvнийг vvдэн дээрээсээ харж зогссон ажээ. Мєн энэ vед тэднийд зочилон илж явсан нутгийн шvvгч бєгєєд тvvний эхнэрийн дvvгийн нєхєр Аугуст Пек тvvн рvv мэндчилэн гараараа даллан байтал тэдний нvдэн дээр Давид ланг хий агаарт уусах мэт гэнэт алга болсон байна. Зарим ийм тохиолдолд алга болсон хvмvvсийн хєлийн тод гарсан мєр нь гэнэт тасран алга болдог ажээ.
1878 оны 11 дvгээр сард Индиана муж улсын Куйнси нутгийн Чарлез Ашморе хэмээх 16 настай хvv гэрээсээ гарч хашаан дахь худгаасаа ус авчрах гэж яваад эргэж ирээгvй ажээ. Тэрээр гараад удвал ирээгvй тул эцэг нь эгчийн нь хамт гарч тvvнийг эрцгээхэд, газрын нойтон зєєлєн хєрсєн дээр тvvний мєр тодхон гарсан байсан бєгєєд тэрээр гэрээсээ гараад худаг хvрэх замынхаа хагаст очиж яваад мєр нь гэнэт ор сураггvй алга болсон байлаа.
Заримдаа иймэрхvv хоёр тохиолдолд ижил зvйлvvд давтагдаж байгаа нь ажиглагддаг ажээ. Энэ удаад алга болсон хvмvvс хоёулаа Оливер хэмээх нэртэй байсан бєгєєд мєн 11 настай байсан байна. Энэхvv аймшигт явдал хоёуланд нь зул сарын баярын vдэш тохиолдсон бєгєєд хоёулаа хашаан дахь худгаасаа ус авчирхаар гэрээсээ гараад ор сураггvй алга болсон байдаг байна. Гэвч энэхvv хоорондоо тєстэй vйл явдлууд 20 жилийн зайтай болж єнгєрсєн бєгєєд єєр єєр нутаг оронд тохиолдсон байдаг ажээ. АНУ-ын Индиана муж улсын Cоут Бенд дахь гэрээсээ 1889 оны зул сарын баярын vдэш хашааныхаа худгаас ус авчирхаар гарсан Оливер Ларх хэмээх хvv ийнхvv алга болсон байна. Гэтэл Английн Валлес ванлигийн Раиадер хэмээх нутгийн Оливер Томас 1909 оны зул сарын баярын vдэш мєн л хашаан дахь худгаасаа ус авчрах гэж гарсан ажээ. Гэтэл тvvний хашгирах дуун гэнэт гарсан байна. "Туслаарай ! єнєєдvvл чинь намайг бариад авлаа." хэмээн чангаар бачимдан хашгиархыг нь сонссон гэрийнхэн нь даруй гvйн гарч ирхэд тэрээр хэзээний ор сураггvй алга болсон байжээ. Тэд нар хашаан доторхи шаварлаг зєєлєн хєрсєн дээр тодхон гарсан тvvний мєрийг даган явтал тэрээр худаг хvрэх замынхаа тэн хагаст нь очоод гэнэт алга болсон байлаа.