1. Аддонс (Addons)
Энэ бол таны серверийг бий болгох хамгийн гол зүйл нь яахын аргагүй мөн. Жишээ нь энэ нь counter-strike серверт бот системийг устгаж, сервер асахад бэлэн болгох болно.
2. Плагин (Plugin)
Хэсэг бүрчлэн серверт ашиглагдах нэмэлт гэсэн үг юм. Жишээ нь: онлайн цаг, урсдаг мэссэж, админы квар гэх зүйлүүдийг нэгтгэсэн нэг цогц зүйл нь нэг плагин болно.
3. Скрипт
Scripting гэх хавтсан дотор .sma гэсэн скрипт файлууд байгаа шүү дээ. Эд нар чинь л плагин бүтээх гол файл нь, гол утгачлал нь байгаа юм... Үүнийг хөрвүүлэхэд л серверт ашиглах плагин маань бий болох болно доо.
4. Метамод (metamod)
Энэ нь таны серверийг бий болгож буй гол зүрх нь гэж ойлгож болно. Таны CS дотор суусан addons хавтсийг зүгээр л хуулвал ажилахгүй. Үүнийг "liblist.gam" файл нь тоглоомын эх файлын замыг устгаж таны addons замыг файлтай холбосноор серверийг тань лан биш интернэтээр холбох гүүр болно.
5. Модуль (modules)
Үүнийг бас дотор нь 2 хуваана. Линукс бол .so, Windows бол .dll дэмжих болно. Энэ нь юунд хэрэглэгдэх вэ гэхээр та нэтээс бэлээхэн серверт ашиглагдах плагины скриптыг татаж аваад янзлаад хөрвүүлэх явцад эдгээр модуль нь утгуудыг зааж өгөх болно. Жишээ нь fun гэсэн утга агуулж байгаа скриптыг хөрвүүлэх гэж байгаа бол fun гэсэн модуль байхгүй бол алдаа заагаад хөрвүүлж болохгүй шүү дээ...
6. Тэмдэглэлт түүх (logs)
Энэ хавтас нь ..\addons\amxmodx\logs байх бөгөөд үүн дотор серверт хийсэн комманд, админы хийсэн комманд, чаатласан чат, болон тэмдэглэлт түүх хийдэг бүх плагинс үүн дотор серверт ашиглагдаж байгаа бол тэмдэглэл үлдээх л болно.
7. Протокол (protocol)
Энэ бол хамгийн гол зүйл нь. 24/7 сервер асаах гэж байгаа бол протоколоо 1т тааруулсан байх хэрэгтэй. Хэрвээ тааруулаагүй бол 48-н протокол суусан серверт 47 протоколтой хүн серверт орж болохгүй, 47-н протокол суусан серверт 48 протоколтой хүн серверт орж болохгүй болно. Тиймээс dproto гэх ажиллагаатай системийг суулгаснаар 2 протоколийг аль ч тохиолдолд ажиллагаатай болгох болно.
==========================
Одоо серверээ хэрхэн нээх вэ?
==========================
Одоо энд серверээ хэрхэн нээх талаар дэлгэрэнгүй заах болно.
AMXmodx таньд хэрэг болно:
Таньд amxmodx байхгүй бол татах дарж татна уу?
ТАТАХ Татаж авсан файлаа winrar-аар задлаад My computer->Programm files-Counter strike->cstrike-руугаа оруулна
Ингээд л таны Home сервер бэлэн болно
Таныг хүндэтгэсэн Angel