Амьдрал болоогүй анхны хайр минь миний сэтгэл зүрхэнд үүрд хадгалагдсаар. Гэхдээ одоо надад хайртай хань минь байна. Тэр хүн зүгээр л сэтгэл зүрхний минь нэгээхэн орон зайд нандин байр суурийг эзлэн байдаг юм. Тиймдээ ч түүний надад зориулж байсан бүхнийг одоог хүртэл нандигнан хадгалдаг юм.
Оюутан цагтаа хамтдаа үзэж байсан киноны тасалбар, хэрэг гарган өгч байсан бяцхан бамбарууш, уучлалын үгтэй захиа гээд түүнтэй холбоотой бүхнийг өөрийнхөө гэсэн далдхан орон зайд нууцхан хадгалсаар. Хаях тухай нэг биш удаа бодож байсан ч хүсэхгүйдээ одоог хүртэл хадгалсаар байсан юм. Гэтэл нөхөр маань тэдгээрийг харчихжээ. Яах бол?
Сөрөг шийдэл: Хайраасаа уучлалт гуйж, "би хаях гэж байсан юм аа” гэж хэлнэ. Үнэндээ тэр уурлах тухай бодоо ч үгүй байсан шүү дээ. Түүний нүдэн дээр бүгдийг нь хаяна. Эсвэл хүний юманд дураараа хүрсэнд нь түүнд дургүйцэж уурлана.
Эерэг шийдэл: Хэрэв хайрт чинь чамаас энэ тухай тодруулах юм бол түүнд анхны хайрын сайхан дурсамжаа ярьж өгнө. Гэхдээ бүгдийг нь биш. Зөвхөн сайхан дурсамжийнхаа багахаан хэсгийг л хуваалц. Тайван байгаагаа харуул. Асуудалд чи хэрхэн хандахаас нөхцөл байдал шалтгаална. Тиймээс хэтэрхий хүндээр тусгаж авах хэрэггүй. Харин ч тэгвэл нөхөр чинь буруу зүйлд сэжиглэж эхэлнэ. Инээмсэглэн асуудлыг хөнгөн шийдвэрлээд өөрийн дурсамжаа хуучны хэвээр нь хадгалж үлдээрэй.
Яагаад ингэх ёстой гэж?
1рт: Хүн бүхэнд дурсамж байдаг. Нөхрөө урлуулахгүйн тулд чи өөрийнхөө нандин зүйлийг устгана гэдэг утгагүй хэрэг.
2рт: Өнгөрсөн зүйлийн төлөө тэр чамайг буруутган уурлаж байвал энэ маргааны шалтгаан биш гэдгийг санаарай.
3рт: Өнөөдөр чи тэдгээрийг хадгалж байна гэдэг нөхөртөө хайргүй гэсэн үг биш. Үүнийг ч бас чи түүнд тайлбарлах хэрэгтэй. Энэ бол яг л чиний хүүхэд насны тоглоом, арван жилийн зураг шиг л дурсамж санагдуулах эд зүйл болохоос, одоо чиний хайртай хүн бол зөвхөн тэр гэдгийг ойлгуул.