Тоглоом [7] |
Онлайн кино [5] |
Програм хангамж [2] |
Дота мэдлэг [6] |
Counter мэдлэг [6] |
Мэдээлэл [4] |
Hүүрээ үрчийтэл инээ [13] |
Сонин хачин [10] |
Дуу хөгжим [5] |
Зөвлөгөө [5] |
Хичээл[Суралц] [7] |
Нүүр хуудас » Мэдээ мэдээлэл » Дота мэдлэг |
Geomancer-аар тоглох гарын авлага
Meepo бол Дотад байдаг хамгийн сонирхолтой баатруудын нэг. Гэсэн хэдий ч түүнийг авах хүн тун ховор. Амархан үхдэг, удирдахад хэцүү, багт нөлөөгүй гэх мэт шалтгаануудыг дурьдаж болно. Яг үнэндээ Meepo-оор яаж зөв тоглохыг хүн болгон мэддэггүй, хэрвээ Meepo-оор зөв тоглож чадвал түүнд тоглолтын хувь заяаг эргүүлэх чадвар байгаа. Meepo эгзэг нь таарвал маш хурдан хөгждгөөс гадна тоглоход зугаатай баатар. Монголын Дотачид Garena-аар тэр болгон Geamancer-ыг сонгоод байдаггүй. Энэхүү гарын авлагыг би эх хувиас нь шууд орчуулалгүйгээр өөрийн туршлага болон зөвлөмжийг нэмж Дота сонирхогч та бүхэндээ толилуулж байна.
Meepo-ын гол давуу болон сул тал нь тэд дөрвүүлээ байдагт оршино. Дөрвүүлээ байдаг учраас тэр амархан үхдэг, гэвч дөрвүүлээ байдаг учраас л тэр Дотад байдаг хамгийн хүчирхэг баатруудын нэг. Та яаж ч сугарч байсан тоглоом дуусахад нэгт бичигдэнэ гэдэгт зуун хувьд итгэлтэй байж болно. Энэ нь миний хувьд түүнийг сонгох бас нэг шалтгаан . Үнэндээ Meepo дөрвүүлээ яваа цагт түүнийг барах баатар тун ховор. Мөн тэр ганцаараа Рошаныг алж чаддаг цөөхөн баатруудын нэг юм.
Meepo бол Дотагийн баатруудаас хамгийн онцгой нь, тиймээс түүний багт гүйцэтгэх үүрэг нь бас онцгой. Тэр зодно, торлоно, скиллээ ашиглахаас гадна баатруудыг нэг нэгээр нь чихдэнэ. Гэхдээ тэр тулааныг эхлүүлж чадахгүй, бас хэзээ ч мах болох боломжгүй.
Meepo-ын торлох болон тэсрэх хоёрыг зөв хослуулж чадвал тэр 5 бүтэн цустай баатрыг нэг доор алж чадна. Гэхдээ ингэхийн тулд та маш сайн микротой байх хэрэгтэй. Томоохон тулаанд амьд үлдэж чадвал Meepo үлдсэн баатруудыг нэг нэгээр нь амархан түүнэ. 16 level-тэй байх үедээ тэр маш хүчтэй байдаг. Тиймээс энэ хугацаанд аль болох хурдан тоглоомыг дуусгах гэж оролдох хэрэгтэй. Мөн Meepo маш олон айлын цэргүүдийг 2-3 секундын дотор устгаж чаддаг учраас маш сайн мөнгө хийдэг. Тоглоомын сүүл хэсэгт айлын баатрууд үхээд амилахаас өмнө тэр айлын төвийг устгаж амжина.
Торлох
220 тойрог нэгж зайн доторх бүх айлын цэрэг болон баатруудыг хоёр секундын хугацаанд торлоно.
Level 1 – 500 нэгж зайнаас торлоно
Level 2 – 750 нэгж зайнаас торлоно
Level 3 – 1000 нэгж зайнаас торлоно
Level 4 - 1250 нэгж зайнаас торлоно
Эргэх хугацаа – 20/16/12/8
Зарцуулах мана – 100
Мэдэхэд илүүдэхгүй зүйлс
- Богино хугацаанд олон шидэх боломжтой учраас Дотагийн хамгийн шилдэг манаргадаг скиллүүдийн нэг
- Channel (Lion-ы мана сордог, Sand-ын дэвсдэг гэх мэт) скиллийг зогсооно
- Рошан, чулуун савдаг гэх мэт ид шид авдаггүй цэргүүдийг торлож чадахгүй
- Алга болчихсон баатруудыг торлож чадахгүй, гэхдээ торлочихсон байх үед алга болохгүй
Тэсрэх
Meepo нууцлаг энэргийг газар доороос дуудаж нэг нэгэн рүүгээ аялж чадна. 1.5 секунд Channel хийсний дараа тэр Meepo аялахаас өмнөх болон дараах 375 тойрог нэгж зайнд орших дайснуудыг хорлоно.
Level 1 – 50 damage. 80мана зарцуулна. 14 секундын дотор эргэнэ.
Level 2 – 80 damage. 80 мана зарцуулна. 12 секундын дотор эргэнэ.
Level 3 – 110damage. 80 мана зарцуулна. 10 секундын дотор эргэнэ.
Level 4 – 140 damage. 80 мана зарцуулна. 8 секундын дотор эргэнэ.
Мэдэхэд илүүдэхгүй зүйлс
- Meepo доороо тэсрэх юм бол аялахаас өмнөх болон дараах газар нэг учраас хоёр дахин илүү их damage өгнө
- 4 Meepo зэрэгцэж байгаад дор дороо тэсэрвэл нийт 1120 damage үзүүлнэ
- Газрын зураг дээр эсвэл дурын газар дарвал хамгийн ойр байгаа Meepo-руугаа аялна
Удаашруулах
Meepo-ын цохисон дайсан 2 секундын хугацаанд хордох ба ба удааширна.
Level 1 – 5%-иар удааширна, секундэд 5 damage хордоно
Level 2 – 10%-иар удааширна, секундэд 10 damage хордоно
Level 3 – 15%-иар удааширна, секундэд 15 damage хордоно
Level 4 - 20%-иар удааширна, секундэд 20 damage хордоно
Олшрох
Meepo өөрөө өөрийгөө хувилж өөртэйгөө адилхан хувилбар төрүүлнэ. Хувилбарууд алт хийж, тус тусдаа experience авч чадах боловч Meepo гутлаас бусад Item-ын нөлөөг давхар авч чадахгүй. Нэг хувилбар үхвэл бүгдээрээ үхнэ.
Level 1 – 1 хувилбар
Level 2 – 2 хувилбар
Level 3 – 3 хувилбар
Мэдэхэд илүүдэхгүй зүйлс
- Шинэ хувилбар Meepo-ийн level болон скиллтэй адилхан төрнө
- Бүх төрлийн гутал нь Meepo-уудад бүрэн хэмжээнд өвлөгдөнө
- Угсарсан Item-уудын нэмэлтүүдийн +25% бусад хувилбаруудад өвлөгдөнө
- Damage эсвэл нөлөөнүүд нь өвлөгдөхгүй
Level 1 Торлох
Level 2 Тэсрэх
Level 3 Тэсрэх
Level 4 Торлох
Level 5 Тэсрэх
Level 6 Олшрох
Level 7 Тэсрэх
Level 8 Удаашруулах
Level 9 Торлох
Level 10 Олшрох
Level 11 Удаашруулах
Level 12 Удаашруулах
Level 13 Удаашруулах
Level 14 Удаашруулах
Level 15 Нэмэлт
Level 16 Олшрох
Level 17 Нэмэлт +
Зургаагаа аль боломжтой үед авах хэргтэй. Тэсрэхээ дагнаж хөгжүүлэх нь ойлгомжтой. Удаашруулдгийнхаа оронд Торлодгоо хөгжүүлдэг нь илүү холоос хийх боломжтой болгодог бас хурдан эргэдэг болгодог учраас зугатах, чихдэхэд хэрэгтэй.
Эхлэлийн Item-ууд
Mekansm угсрахад ордог бас савдагдахад хэрэг болох учраас жижиг бөгж авна. 2 мөчир, тэгээд модууд.
Үндсэн Item-ууд
Headress угсраад гутлаа угсрах хэрэгтэй. Гутал маш чухал, гутал угсарснаар үндсэн Meepo чинь +10 strength авах боловч хувилбарууд чинь +12.5 strength авна. Хувилбаруудынхаа амийг ихэсгэх хамгийн хямдхан бөгөөд үр дүнтэй Item бол угсарсан гутал юм. Мэдээж гутлаа улаан дээрээ тавих хэрэгтэй. Гутлаа угсарсны дараа Ring of Basilius угсраад Meka-руу чичрээрэй. Basilius мана төлжүүлдэг бас armor нэмдэг учраас савдагдахад хэрэг болно. Meka-д илүү дутуу тайлбар хэрэггүй байх, хувилбарууд чинь амархан үхчих гээд байх учраас тэднийг эмчлэхэд Meka зайлшгүй хэрэгтэй. Хэрвээ чамд мөнгө хангалттай байвал эхлээд Meka угсраад дараа нь Basilius угсарч болно. Meka угсраад Vladimir угсар. Vladimir Meepo-д маш тохиромжтой Item. Meepo-уудыг савдагдахад манагаар хангахаас гадна амь нөхнө, бас хувилбаруудынхаа Armor-ыг нэмнэ.
Үндсэн Item-уудын дараа зөвлөх Item-ууд
Meepo уг нь үүнгүйгээр ч болчихно л доо, гэхдээ чи илүү про түвшинд тоглох гэж байгаа бол blink+тэсрэх чадварыг ашиглаж сурах хэрэгтэй. Blink-дэж очоод ар араасаа дөрвүүлээ тэсэрч гарч ирдэг нь пронуудын дунд байдаг түгээмэл тактик.
Бүх хувилбаруудыг чинь 400 ид шидийн damage-ээс хамгаална. Зарим тоглолтонд зайлшгүй байх ёстой Item. Meepo-ын хамгийн их айдаг баатрууд бол хүчтэй шидтэнүүд. Үүнтэйгээр чи айх зүйлгүүгээр шидтэнүүдийг барьж аваад алж чадна. Мөн нүд ирмэхийн зур үхчихгүйгээр багийн тулаан руу ороход хэрэг болно.
эсвэл
Desolator хавирга хоёр Meepo зоддог болгох шилдэг Item. Хэдийгээр нөлөөний хувьд бараг адилхан ч Desolator хавьгүй хямд учраас Desolator-ыг зөвлөмөөр байна. Гэхдээ хавирга зарим тохиолдолд давуу талтай. Хавирга айлын Tower болон барилгуудын Armor-ыг багасгадаг учраас сөрөг довтолгоонд маш хэрэгтэй. Хавирга угсарсан тохиолдолд минутын дотор айлын төвийг устгаж амжина.
Энэ Item-ууд хэрэггүй санагдаж магадгүй. Гэхдээ хожуу тоглолтон дээр Hex эсвэл Silence их хэрэг болно. Зоддог (Dark, Troll гэх мэт) баатруудын эсрэг Hex хэрэгтэй. Нүд ирмэхийн зур үхчих гээд байдаг учраас Hex-дэж байгаад очоод зодоход тэд яаж ч чадахгүй. Төгс хөгжчихсөн Mortred-ыг ч Meepo үүний тусламжтайгаар алж чадна. Харин эсрэг багт чинь хөгжчихсөн ядаргаатай мах (Centaur, Axe) байвал Silence дээр. Учир нь Silence-ын нөлөөлөх хугацаа нь урт бас хямд.
Тиймээ, Meepo дангаараа Рошаныг алж чаддаг цөөхөн баатруудын нэг. Үндсэн Item-уудаа угсарчхсан 11 Level хүрсэн Meepo-д Рошан хөнгөхөн өгөөш.
Meepo савдагдахаараа утгагүй хурдан хөгждөг учраас ихэнх цагаа ойд өнгөрөөнө. Тиймээс тайван савдагдахын тулд нүд хэрэгтэй. Мөн Meepo айлын баатруудыг чихдэхэд ч нүд тус болно. Чи савдагдаад эхэлсэн тохиолдолд багийнхныхаасаа хавьгүй баян байх учиртай, тиймээс багийнхандаа нүд авч зоож үнэлэшгүй хувь нэмэр үзүүлээрэй.
Meepo-ын зурагтай Item байхгүй л дээ. Мөнгө сайтай байх учраас сөрөг довтолгоонд зориулж буцаж амилах мөнгө нөөцөлж байх нь тоглолтын хувь заяаг эргүүлэх боломжтой. Мэдээж шаардлагагүй үед амилаад байх хэрэггүй.
Аялдаг гутлыг хувилбарууд тань ч мөн ашиглах боломжтой. Хэдийгээр угсарсан гутал, аялдаг гутал хоёрыг зэрэг авч явж болох ч хувилбарууд тань ганцыг нь л ашиглах боломжтой мартаж болохгүй. Аялдаг гутал энд тэндгүй аялж мөнгө хийх, сөрөг довтолгоон хийх зэрэгт хэрэг болно. Гэхдээ л гутлаа угсрах нь хувилбаруудын амийг нэмдэг учраас хавьгүй илүү.
Хэрэггүй Item-ууд
Үндсэн Item-ууд чинь хэтэрхий чухал учраас салхи угсрах өрөө танд байхгүй. Алга болоод тэсэрч гарч ирнэ гэдэг бараг бүтэшгүй асуудал.
Чамд угаасаа удаашруулдаг скилл байгаа. Тиймээс энэ чамд шал хэрэггүй Item.
Эхлэлийн Item-уудаа аваад ойн талдаа байдаг корридороор яваарай. Доор төрвөл доод корридор, дээр төрвөл дээд корридор. Сайн хамтрагчтай явах нь зөв, соло явна гэж санасны ч хэрэггүй, гэхдээ сугуудтай хамт явснаас бол дээр. Чиний гол зорилго бол үхчихгүйхэн шиг 6 Level-тэй болох. Илүү дутуу баатар алах гэж маягласны хэрэггүй, бас мөнгө хийх ч чамд шаардлагагүй. Тэртээ тэргүй савдагдаад ирэх үед чи хангалттай мөнгө хийх болно. Айлын Tower-т ойртвол өөрийн ойд байдаг савдгаа дагуулж өөрийн цэргүүдээр зодуулдаг тактикыг ашиглаж өөрийн Tower-тоо ойртуулаарай.
Гэхдээ өөрийгөө дутуу үнэлж болохгүй, Level 3-тай байхдаа Тэсэрдгээ ашиглаад хөөрхөн мөнгө хийчихнэ, бас торлодгоороо өөрийн талын баатрын амийг аварч чадна. Хамгийн гол нь өөрийгөө дэмий эрсдэлд оруулах гэсний хэрэггүй.
Level 6-10
6 Level хүрчихсэн юм чинь чиний тулалдах чадвар хоёр дахин нэмэгдлээ л гэсэн үг. Корридортоо байгаа айлын баатрыг хамтрагчтай нийлж алах гэж оролд. Яаралтай торлоод тэсэрдгээ ашигла.
Хэрвээ айлын баатрыг алах боломжгүй бол ой руу зүглэ. Meepo бол савдгуудын эрлэг, зүүдний мангаа. Тэсэрдэг скиллээ ашиглаад савдгуудыг хашраа. Ойр орчимд айлын баатрыг чихдэх боломж олдвол боломжыг алдсаны хэрэгггүй. Шаардлагатай үед айлын корридорыг түрэх шаардлагатай бол түр. Тэсэрдэг скиллээрээ Geomancer айлын цэргүүдийг ч гэсэн маш хурдан устгаж чадна.
Хэрэг гарвал багийн тулаанд, түрэхэд оролц. Хоёр тэсэрдэг, хоёр торлодог скилл энэ үед багт чинь хөөрхөн дэм болчихно.
Level 11-15
Гурвуулаа болчихсон үед чи ганцаараа яваа дуртай баатраа чихдэнэ. Багийн тулаанд түрүүлж орох гэсний хэрэггүй, гэхдээ хулчийгаад зугтаад байж болохгүй. Тиймээс ухаалаг оролцох хэрэгтэй. Хэт аюултай бол тулаанд орсны хэрэггүй, гэхдээ Торлодог скиллээрээ багтаа тусла. Хэрвээ айлын баатруудыг чихдэх боломж олдохгүй бол галзуу солиотой юм шиг мөнгө хий.
11 Level-тэй Vladimir-тай бол Рошаныг авах боломжтой гэдгээ мартахгүй байх нь чухал. Хэрвээ Ро-дохоор шийдвэл болгоомжтой байгаарай. Ойр орчимдоо нүд зоовол зүгээр. Рошан газар дэвсэлсний дараа цус багатай Meepo-г сонгож зодно, тиймээс цус багатай Meepo-уудаа ээлжилж татаад байгаарай. 11 Level-тэй үед Рошан авах тийм амар биш, харин 16 Level-тэй үед хөнгөхөн авна.
Level 16-25
Чи зөв тоглож баатар алж, мөнгө хийсэн бол бусдуудаас Level-ээрээ тасарсан байх болно. Рошан аваагүй бол Рошаныг ав. Айлын корридоороо галзуу юм шиг л түрээд бай, тэдэнд амсхийх боломж олгож хэрэггүй. Баг чинь сул байгаа бол хамгаалахад нь тусалж багийн тулаанд оролц.
Level 1-5. Үхэлгүйгээр аль болох хурдан Level 6-д хүр
Level 6-10. Тэсэрдэг скиллээ ашиглан савдаг, боломжтой бол айлын баатрыг ангуучил
Level 11-15. Савдагдахаа багасгаад түрэх, тулаанд орох, ангуучлахад түлхүү анхаар
Level 16-25. Аль болох хурдан тоглоомыг дуусгахыг хичээ, мөнгө хийхээ зогсоогоод багаа ялалтанд хүргэ.
Meepo-уудаа бүлэглэх
Meepo-уудаа сонгож байгаад Ctrl 1 дар. Би хувьдаа Ctrl 3 дээр бүлэглэдэг. Meepo-аа тус тусад нь F1, F2, F3, F4 –өөр сонгож удирдаж болно. Хоёр корридороор түрж байгаа бол тус тусад нь бүлэглвэл бас зүгээр.
Shift-ээ ашиглах
Shift дарж байгаад бүлэгт багтаагүй Meepo-г бүлэгтээ нэмж болно. Бас shift-ээ дарж байгаа бүлгээсээ хасч болно. Бага цустай Meepo-оо аюулгүй газар эсвэл төв рүүгээ зугтаалгаад бүлгээсээ хасах нь маш чухал техник.
Tab ашиглах
Бүлэг доторх Meepo-уудынхаа скиллийг дарааллаж ашиглахад маш хэрэгтэй. Бүлэг доторх дараагийн Meepo-оо ашиглах бол Tab дараарай. Өмнөхийг сонгох шаардлага гарвал Shift+Tab дарж шилжиж болно.
F1-F4 ашиглах
Энэ дөрвөн товчлуурын тусламжтай Meepo-уудаа тус тусад нь сонгож болно. Хэрвээ эдгээр товчлууруудыг ашиглаад дасчих юм бол бага цустай Meepo-оо зугтаалгахад хялбар болох болно.
Торлохоо зөв ашиглах
Тоглоомон доторх хамгийн шилдэг disable-уудын нэг. Торлодгоо тултал нь хөгжүүлсэн тохиолдолд 1250 нэгж зайнд ашиглана, энэ бол бараг бүтэн дэлгэцийн хэмжээ.
Тороо шидэх зай хол байх тусам тор удаан очино гэсэн үг. Тиймээс баатруудыг хөөж байхдаа очих торлох хэсгээ урьтуулж тавиарай. Сайн торлож сурахын тулд дадлага хийх хэрэгтэй. Айлын баатарт хамгийн ойр байгаа Meepo-оороо торлуулаад дараа бусад хувилбаруудаараа гүйцэж очоод ээлжлэн торлоорой. Дөрвөн тороо дарааллаж торлосны дараа анхны торлосон Meepo-ийн тор нь бараг эргэчихсэн байх учраас айлын баатрыг мөнх торлох бараг боломжтой гэсэн үг.
Тороо шидэх зай
Тороо онилуулах
Олон скиллээ дарааллуулан ашиглах
Дээр дурьдсанчлан торлодгоо дарааллуулан ашиглавал айлын баатрыг 8 секунд хүлэх боломжтой. Харин торлодог Скилл 8 секундын дотор эргэнэ. Тиймээс торлодог Скиллээ гамнасны хэрэггүй, боломж гарвал ашиглаж сур.
Нэг баатрыг торлож чадах л юм бол зүгээр л ээлжлээд л торлоод бай. Үүнийг зайлшгүй хийж дадах хэрэгтэй, гэхдээ амархан. Айлын баатрыг торлочихвол жаахан байж байгаад Tab-аа дараад E-ээ дараа торлоод, жаахан байж байгаад Tab-аа дараад E-ээ дараад үргэлжлүүлээд байна.
Зугтдаг эсвэл алга болдог баатруудын эсрэг арай Tab+E хоорондох хугацааг багасгавал зүгээр.
Торлодгоо ашиглан зугтах
Хэрвээ нэг Meepo чинь цус багатай хойноос айлын баатар алах гээд хөөж байвал хамгийн гол нь БИТГИЙ САНДАР, аль боломжтой Meepo-оороо торло. Бага цустай ч чи тэр баатрыг мөнхийн торны цаана байлгаж чадна гэдгээ битгий март.
Эхлээд бүх Meepo-уудаа зугтаалгаад, цус багатай Meepo-оо төв рүүгээ заагаад Shift-ээ ашиглан бүлгээсээ хас. Үлдсэн 3 Meepo-гоороо торлоод зодолдуул. Дахиад нэг Meepo чинь цус нь багасвал түрүүнийхээ үйлдлээ давт.
Дайсны баатруудыг тусгаарлах
4 Meepo-оороо нэг баатрыг зодуулаад нөгөөдөхийг тороороо торлож чадвал хоёулангий нь тус тусад алж чадна. Үгүй дээ гэхэд нэгийг нь алж байхад нөгөөдөхийг яаж чадахгүй харуулж байгаад алж чадна.
Meepo-гийн эсрэг хэцүү баатрууд
Тусгаарлагчид болон хүчтэй шидтэнгүүд
Барна гэдэгтээ итгэлтэй биш байвал эдгээр баатруудаас холхон явбал аминд өлзийтэй. Багийн тулаанд Lina, Lion хоёрын хуруунаас холхон явсан нь дээр. Хэрвээ эдгээр баатруудын скиллийг давж гарвал чи хөнгөхөн алж чадна. Дөрвүүлээ яваа Meepo-руу тэр болгон нь зүрхэлж дайрахгүй, гэхдээ нэг нэгээр нь чихддэг Venge, Pudge мэтийн нөхдүүд Meepo-ийн хувьд хар дарсан зүүд л гэсэн үг. Эсрэг талд чинь эдгээр баатрууд байвал маш болгоомжтой байх хэрэгтэй.
Махнууд
Бүдүүн баатруудыг алах гэж яарсны хэрэггүй. Хөөх бол бүр дэмий. Эдгээр баатруудын эсрэг Desolator, Silence-аа угсарч байгаад үзэлцсэн нь дээр.
Earthshaker
Эсрэг талд чинь энэ баатар байвал олон айлын цэргүүдийн дунд эсвэл багийн тулаан руу яарч орсны хэрэггүй. Гэхдээ нүүр нүүрээрээ түүнтэй тулбал үсэрч очоод хэд доороо тэсэрчих, тэр чиний пянг даахгүй.
Nerubian Assasin
Impale-дэнэ, алга болно, зодно. Энэ гар Meepo-г жаргаадаг баатруудыг нэг. Түүнээс Level-ээр тасраагүй л бол холхон явсан нь дээр.
Сайн найзууд
Дайныг эхлүүлэгчид
Эдгээр баатруудын тусламжтайгаар чи айлын баатруудын дунд бултаар нь Тэсэлж чадна.
Зэлтэрийн гацаанууд
Торлодгоороо чи эдгээр найзууддаа үнэлэшгүй дэмжлэг үзүүлнэ. Тэд нарын мах Meepo-д зааван ажлаас холуур явахад хэрэгтэй.
Хүчтэй шидтэнгүүд
Хүчтэй шидтэнгүүд Meepo-ийн Торлодог чадвартай сайн хоршино.
Амаа тат
Meepo-ын зүүдэнд ороод байдаг хүчтэй шидтэнгүүд, зэлтэрийн гацаануудыг эдгээр найзууд чинь амыг нь хамхиулж чадна. Чамд Silence угсарч илүү мөнгө зарлагадах ч шаардлага гарахгүй.
Эмчлэгчид
Meepo-ын хамгийн хэцүү нь үхчих гээд байдаг. Хэцүүхэн үед амьд үлдэхэд эдгээр хамууд чинь тус болно.
Нийт сэтгэгдэл: 0 | |