Самар цөмбөл дуустал
Сахар хийвэл уустал.
Зодохын муу пойлдох
Ярихын муу сенсацлах.
Энгийн иргэд ярьж л байдаг
Эрхэм гишүүд хуцаж л байдаг.
Санаж явбал мартахгүй
Сажилж явбал амжихгүй.
Айлаас эрэхээр авдраа уудал
Саахалтаас хайхаар салтаалснаа гарга.
Дуудах нэрийг паспортон дээр бичдэг
Дуурсах хочийг найзууд өгчихдөг.
Ядрах цагт гутлын чанар танигдана.
Эрдмийг нэтээр сурдаг
Эрлийг гүүглээр олдог.
Энхтайваны гүүр урт, Элбэгдоржийн хүзүү богино.
Эрдэмтэй хүн дипломтой, их мөрөн бохирдолтой.
Дуслыг хураавал үер, дуулсныг хураавал шар сонин.
Биеэ засаад усаа тат !
Үнэнээр явбал үхэр тэргээр туулай таксидна.
Хувцас бурхан бие чөтгөр, Гагагийн хувцас ганцаараа чөтгөр.
Цувж гарсан чацганаас цуглаж гарсан баас дээр (гэдэс нь гүйлгээд туйлдсан хүний үг)