Шинэ Монголын гэр бүл. Саак хороололд лаг байр аваад гэр бүлээрээ оров. Гэрийн эзэн нь 5 настай охиноосоо сайрхан асууж байна гэнэ:
- За, миний охин чамд таалагдаж байна уу?
Охин юу ч хариулалгүй шууд л эцгийгээ тэврэн авснаа гэнэт:
- Ямар гоё юм бэ ааваа? Ээж та хоёрыг үхэхээр би энд ганцаараа амьдарна тээ?
Манай өрхийн орлого өнгөрсөн жил хоёр дахин нэмэгдсэн гээд л бодчих. Тэрний өмнөх жил манайх нэг дүрдэг цайг дөрвүүлээ хандалж өдөржин уудаг байсан бол өнгөрсөн жил хоёрыг дөрвүүлээ хандалдаг болсон ш дээ.