Сэргэн мандалт гэж юу вэ?
-Сэргэн мандах гэж шампанск, мерседес, сайхан хүүхэн -Тэгвэл дампуурал гэж?
-Хар цай, автобус, ээж чинь л гэсэн үг.
-Света, шөнийн 3 цаг болж байна. Би унтмаар байна ш дээ.
-Дахиад ганцхан…
-Хоёулаа 10 гэж тохирсон биз дээ?
-Тийм л дээ, гэхдээ би ядраад байна ш дээ.
-Чи ийм хариугүй эр хүн гэдгээ хуримын өмнө хэлэхгүй дээ. За алив дээр гар!
-За хайрт минь ганцхан шүү. Би яаж ийж байгаад…
-За тэгье дээ, одоо ганцхан обой наачихаад унтацгаая!
Хоёр баян фермер.
-Чиний газар том уу?
-Хааш хаашаа 3 км. Аа харин чинийх?
-Би муу Кадиллакаараа бүтэн өдөржин явж байж л нөгөө талд нь хүрдэг юм.
-Тийм ээ, муу машинтай байх ч хэцүү л дээ.