Хүүхдийг хичээлдээ дуртай явдаг болгох зөвөлгөө Хүүхдийг хичээлдээ дуртай явдаг болгох зөвөлгөө Та бүгд хүүхэд нэгдүгээр ангид байхдаа Өнөөдөр хичээлтэй гээд маш баясгалантайн нь арга үгүй нүүр дүүрэн инээмсэглэлтэйгээр гүйж байдгийг харсан л байх.Үүнийн нууц маш амархан.Энэ нууц нь бие даах чадвар ба өөртөө итгэх итгэл бүхий хүсэл юм.Бусад зүйлс нь зөвхөн таниас шалтгалах зүйл юм. Яаж хүүхдийг дараах зүйлсийг өөрөө хийдэг болгох вэ? · Хичээлдээ явахын тулд өглөө эрт өөрөө босдог · Том хүмүүсээр хэлүүлэлгүй, үглүүлэлгүй хичээлдээ шаардагдах зүйлийг бэлтгэдэг · Эцэг эхээрээ гулгалгүй, чирүүлэлгүй сургууль уруугаа дуртай нь арга үгүй явдаг · Цагтаа сургуулиасаа ирдэг · Цагт нь даалгавараа дуртай нь арга үгүй хийж гүйцэтгэдэг · Өглөө сургууль даа эрт явна гээд шаардлагатай цагт нь эрт унтдаг Итгэл өгөх Хүүхэд тань сургуульдаа сайн дураар баяр баясгалантай явдаг болгохын тулд та хамгийн түрүүнд тэдэнд итгэж сурах шаардлагатай.Энийг сурхад их хэцүү гэдгийг мэдэж байна.Гэхдээ итгэл хүлээлгэхийн үндэс нь дурийн дадал зуршил дээр тогтож байдаг. Таньд та хүүхдээсээ ухаантай юм шиг санагдаж байна уу? Та бүх зүйлийг мэддэг харин тэд юу ч мэдэхгүй арьчаагүй юм шиг санагдаж байна уу? Та тэднийг үргэлж хянаж байх ёстой юм шиг санагдаж байна уу? Тэгвэл та ямар дадал зуршилаар өөрийнхөө хүүхдээ сургах гэж байна вэ? Таны заасан шугмаар явж байхийг уу? Таны тушаалыг гүйцэтгэдэг байлгах гэж үү? Ямар нэг энгийн зүйлд үргэлж таны зөвшөөрөлөөр хөдөлж байг гэж үү? Эдгээрийг цэрэгт л заадаг байх.Харин би та бүгдийг хүүхдэдээ итгэх итгэлд сургах гэж байна. Энд та бүгд анхаарсан бол би таны хүүхдийг бус таныг сургах гэж байна. Хүүхдээ сургуулд нь явуулдаг хүмүүсийн энгийн нэг өдрийг авч үзье дээ: - Та өглөөний цайг нь бэлдэхийн тулд өглөө эрт босдог - Цаг минутыг нарийн ажиглана - Хүүхдээ сэрээх гэж зөөлөн чангаана.Харин тэр нөгөө тийшээ эргээд дахиад зүүдэндээ хөвж эхэлнэ - Таны санаа зоволт бүр ихэснэ - Эцсийн эсэст та хагас нойрмог хүүхдээ босгоно - Банны өрөө аваачаад нүүрийн угааж өгнө - Өглөөний цайг нь өгнө - Куртикнийхэн нь цахилгаанийг татаж,Хувцасыг өмсөхөд нь тусална - Тэр нойрмогтсоор.............Тэр бүрэн сэрээгүй байсаар л - Тиймээс сургууль хүрэх зам чиргүүлдсэн чаргуулдсан хэлбэртэйгээр үргэлжлэнэ - Арай ч нэг очдог хонх дугарч байдаг - Хохны дуугурахыг сонсмогц таны санаа зоволт бүр ихэснэ - Гэтэл та гутлын ч сольж амжаагүй байдаг Ийм маягын өглөөг нилээдгүй эцэг эх амсдаг билээ.Одоо харин сургалтандаа орьёо юуны өмнө та дараах асуултыг хүүхдийнхээ дэрэгд өөрөөсөө асуугаад хариултыг нь бас өөрөө хариул - Хэнд сургуульд явах хэрэгтэй юм? Ер нь хэрэгтэй юмуу? - Чамд\Миний хүүхдэд\.Би бол аль хэрийн сурдгаа сурчихсан - Хэн сургуульд явахыг хүсэж байна вэ? – Чи\Тэр\ - Надад түүний сургууль хэрэгтэй юу? – Ерөнхийдөө бол хэрэггүй - Тэгвэл яагаад би түүний утах ба хоцрохоос тэгж их айгаад байна вэ? – Яагаад гэвэл ингэх хэрэгтэй бүгд ингэдэг шүү дээ.Гэхдээ энэ бол буруу юм. Одоо харин дараах асуултыг өөрсдийн хүүхдүүдээс асуу - Чамд хоцрох таалагддаг уу? - Чамайг өдөр бүр ямар удаан хувцасаа өмсөхийг ажиглах, хоцроод очихыг харах сайхан байна гэж бодож байна уу? - Чамд өөрт чинь хоцрох таалагддаг уу? Хэрэв таны хүүхэд эдгээр асуултуудад – үгүй гэж хариулах юм бол дараах төлөвлөгөөг хэрэгжүүлж болох юм.Түүнд дараах зүйлсийг өөрөө хийж байхыг даалгах хэрэгтэй 1. Одооноос тэр өөрөө сэрүүлгээ тавьж байх 2. Өөрөө сэрж байх 3. Гарах хүртлэх цагаа өөрөө хянаж байх 4. Өөрөө сургуульдаа явхаар гарах ба харин түүнийг гаргаж өгөх гэсэн ээжийгээ хөөдөг байх 5. Сургууль хүртлэх замд зарцуулах цагаа өөрөө зохицуулдаг байх Ингээд яаж цаашаа үргэлжлэхийг нь харцгаая Яахав эхний өдөр тэр сэрүүлгээ албаар сонсоогүй юм шиг царайлана. Тэгхээр нь та зүгээр хажууд нь жаахан байж байгаад түүнд- Би чамайг дахиж сэрээж байхгүй,Би явж хэвтээд үргэлжлүүлж унтлаа гэж хэл.Тэгхээр чинь тэр дороо л босоод ирнэ.Гэхдээ заавал ингэж хэлэх биш өөрөөр ч хэлсэн болно.Гэхдээ гол нь дээр үгс түүнд санааг өгж байхуйц байх ёстой юм.Энэ юу гэсэн үг вэ гэвэл дээрх үг нь таньд биш харин таны хүүхдэд зориулагдсан байх хэрэгтэй. Мэдээж эхний өдрүүдэд түүнд:-Надад чиний цаг хамаагүй,Чиний хоцрох надад хамаагүй гэдгийг сануулах хэрэгтэй.Та зүгээр л харад суух амар гэж бодож байна уу?Үгүй юу ч хийхгүй хараад суух хэцүү гэхдээ тэвчих хэргтэй тэгснээр энэ нь үр дүнгээ өгч эхэлнэ. Ингээд хүүххэд тань өөрөө босдог болчихвол та зүгээр л өглөө эрт босоод өглөөнийхөн цайг бэлдчихээд өөрийнхөө хийх зүйлсээ хийх юмуу копьютерынхээ ард суугаад л таны хүүхэд өөрөө босоод өөрийн цагаа хянаад өглөөнийхөө цайг уугаад хичээлдээ явхийг ажиглах л үлд