Тоглоом [7] |
Онлайн кино [5] |
Програм хангамж [2] |
Дота мэдлэг [6] |
Counter мэдлэг [6] |
Мэдээлэл [4] |
Hүүрээ үрчийтэл инээ [13] |
Сонин хачин [10] |
Дуу хөгжим [5] |
Зөвлөгөө [5] |
Хичээл[Суралц] [7] |
Нүүр хуудас » Мэдээ мэдээлэл » Дота мэдлэг |
Warkeys үндсэндээ хоёр функцтэй. Нэгдүгээрт Grid View буюу Custom Keys. Хоёрдугаарт Inventory Remapper буюу AutoWarkey. Би энэ хоёр функцыг тус тусад нь тайлбарлахыг хичээе.
Custom Keys
Хэрвээ та Warcraft тоглодог байсан бол Custom Keys гэж юу болохыг андахгүй байх. Энэ бол баатрынхаа скилл болон үйлдлүүдийг өөртөө тохируулан янзалдаг текст файл. CustomKeys.txt гэсэн файлыг өөртөө тохируулан өөрчлөх замаар өөрийнхөө дуртай баатар, барилга, дэлгүүрүүдийн функцыг өөрт эвтэйхэн товчлуурууд дээр тохируулдаг. Dota бол Warcraft-аас хавьгүй дараа нэгэн Map нь болж хөгжсөн тоглоом, тиймээс CustomKeys-ыг Дота сонирхогчид өөртөө тохируулан өөрчлөх боломжгүй. Аз болоход Warkeys гэдэг үнэгүй програмын тусламжтайгаар та дуртай баатрынхаа скилл болон үйлдлүүдийг өөрт тохиромжтой товчлуур дээрээ тохируулах боломжтой болсон юм.
Grid View
Dota 6.71 - 103 баатартай. 103 баатрын скиллүүдийг өөрт тохиромжтойгоор тус тусад нь тохируулна гэдэг бүтэшгүй зүйл. Энэ асуудал дээр Grid View гэдэг ойлголт орж ирнэ. Үнэндээ Dota тоглоход ашигладаг бүх функцууд баруун доод булан байрладаг 12 нүдтэй удирдлагын панелаар дамждаг. Баатраа сонгохдоо ч, удирдахдаа ч, шопинг хийхдээ ч бүх команд энэ 12 нүдтэй панелаар дамждаг билээ. Миний юу хэлэх гээд байгааг ойлгож байгаа байх. Энэ 12 нүдээр л бүх үйлдэл дамждаг учраас бидэнд Dota-ын бүх үйлдлийг гарнаасаа гүйцэтгэхэд 12 л товчлуур хэрэгтэй гэсэн үг.
Баатраа удирдах панел
Энэ арван хоёр товчлуурыг харагдах байдлаар нь тус тусад товчлуур оноочих юм бол та баатар тус бүрийн скиллийн үсгийг цээжлэх шаардлагагүй болно гэсэн үг. Grid View гэдэг нь панел дээр бүгдэнд нь QWER үсгийн дарааллаар товчлууруудыг оноох функц юм. Компьютерийн гар 3 мөртэй, удирдлагын панел ч гэсэн. Тиймээс дээд мөрөнд QWER, голын мөрөнд ASDF, доод мөрөнд ZXCV зэрэг үсгүүдийн оноодог юм. Ингэснээр таны сонгосон баатар болгоны нэгдүгээр скилл Z үсэг дээр, зургаа нь V үсгэн дээр оноогдоно гэсэн үг юм. Дурын дэлгүүрээс юм авахдаа зүүн дээд Item-ыг авахыг хүсвэл Q, баруун доод Item-ыг V үсгээр авна. Dota-ын дараагийн хувилбар тун удахгүй л гарчихдаг, Warkeys програм үүнийг дагаж шинэчлэгддэг. Тиймээс шинэ баатруудын ч скиллд оноогдсон үсгүүдийг та хайх шаардлагагүй.
Grid View Custom Keys-тай болох заавар
Warkeys 'програмыг татаж авч суулгасны дараа Align Keys to Grid товчлуурыг дараад Save to Customkeys.txt товчлуурыг дарснаар та Дотад зориулсан Grid View-тай Custom Keys-тай боллоо гэсэн үг. Уг CustomKeys.txt файлыг Warcraft-ынхаа үндсэн фолдер луу хуулах хэрэгтэй. Warcraft-ын options-ын Gameplay дотор байдаг Custom Keyboard Shortcuts гэдэг сонголтыг чагтлахаа битгий мартаарай.
Inventory Remapper буюу Autowarkey
Баатар болгонд Inventory буюу 6 Item авах зай байдаг. Аялах, Shiva задлах, Bottle-оо ашиглах зэрэг гээд багагүй тохиолдолд Inventory-оо ашиглах хэрэг гардаг. Тэр болгонд нь маузаараа дараад байх нь ядаргаатай. Warkeys-ын Inventory Remapper функцын тусламжтайгаар Inventory-оо дурын товчлууруудын хослол дээр байрлуулж програмчлах боломжтой. Тэр байтугай байнга бичдэг gl, miss, ro зэрэг текстүүдийг ч хүссэн товчлууруудын хослол дээрээ програмчлах боломжтой юм. AutoWarkey ашигладаггүй про Дотачинг би л лав мэдэхгүй. Autowarkey-н тусламжтайгаар тоглоомон дээр гардаг эгзэгтэй секунд бүрийг хэмнээрэй.
Баатрын Inventory
Warkeys-ыг ихэнх Дота, Warcraft-ын тэмцээнд хориглодоггүй, тиймээс та Warkeys ашиглаж сурахаас айх зүйл байхгүй. За GL & HF найзуудаа.
Нийт сэтгэгдэл: 0 | |